Бидний тухай

Бидний зорилго
Манай зорилго бол Монгол мах гэдэг ойлголтыг «уламжлал» гэдэг үгээс цааш гарган, «чанар, итгэл, тогтвортой байдал» гэсэн гурван үндсэн утгаар дэлхийн зах зээлд танилцуулах юм.
Бид хамгийн чанартай
махыг нийлүүлдэг
«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК нь 2020 онд үндэсний хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд Сүхбаатар аймагт мах бэлтгэл, ангилалт, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч юм.
Манай компани мах болон дайвар бүтээгдэхүүнийг ангилан ялгах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн автоматжуулсан үйлдвэртэй. Орчин үеийн хөргөлтийн дэвшилтэт системээр тоноглогдсон нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг найдвартай хангадаг.
Олон улсын
стандартаар баталгаажсан
Бид үйлдвэрлэлийн бүх үе шатанд олон улсын шилдэг стандартыг мөрдөж, бие даасан гадаад аудитын байгууллагуудаар жил бүр баталгаажуулдаг.
Салбартаа анхдагч,
дотоод хяналттай
Бид зөвхөн боловсруулагч биш — бие даасан лаборатори, цэвэршүүлэх байгууламж, хяналтын тогтолцоо бүхий үйлдвэрлэлийн босоо нэгдэл.
01
02
03
04
05
06Таван салбар компани
нэг үндэстэй
Сүхбаатар, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод байрлах таван салбар компани — мал бэлтгэлээс боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт хүртэлх бүрэн сүлжээ. Салбар бүр дээр дарж дэлгэрэнгүйг үзнэ үү.
Дэд бүтэц, угтвар
нөхцөлийн хөтөлбөр
Төслийн дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэхээр төлөвлөсөн. Цахилгаан, ус, дулааны хангамж, хог хаягдал, бохир усны шийдэл зэргийг байгалд ээлтэйгээр шийдвэрлэсэн.

Цахилгаанхангамж
Үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өөрийн дэд станцаар дамжуулан төвлөрсөн эрчим хүчний системээс найдвартай хангаж байна.
Дэд станцын хүчин чадлыг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хөргөлтийн систем, гэрэлтүүлгийн нийт ачааллыг бүрэн даахуйцаар тооцон суурилуулсан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн тасралтгүй, аюулгүй ажиллагааны үндэс болдог.

Дулаанхангамж
Тус үйлдвэрийн байрыг халаахын тулд 1.2 мвт хүчин чадалтай DZL маркийн уурын зуух суурилуулахаар төлөвлөсөн.
Уг уурын зууханд алаг толгойн нүүрс түлэхээр төлөвлөж байгаа бөгөөд оргил ачааллын үед хоногтоо 0,5 тн нүүрс түлдэг байна.
Уурын зуухнаас гарах хаягдлын тооцоог БОАЖЯ-аас 2019 онд гаргасан “Агаар бохирдуулах бодисын хаягдлын тооллого хийх аргачлал”-ын дагуу тооцож үзвэл жилд 4635 кг хаягдал гаргадаг.

Усныхангамж
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах “ХИЙМОРЬ СҮХБААТАР МАХ ИМПЕКС” ХХК-ийн “Мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр” нь одоогоор хэрэглээний усыг 170 м-ийн гүний худаг гарган хангаж байна. Мөн 60 тн-ын багтаамжтай усны ёмкостыг суурилуулсан бөгөөд “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ийн газартай 7 хоногт 3 удаа 1 өдрийн 20 тн-оор ус зөөх гэрээг байгуулсан.
Хогхаягдал
Тус төслийг хэрэгжүүлэхдээ хог хаягдал зайлуулах асуудлыг “Хог хаягдлын тухай” Монгол улсын хуульд заасны дагуу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын захиргаатай “Хог хаягдал тээвэрлэн зайлуулах” гэрээ байгуулж шийдвэрлэсэн.





Бохир уснышийдэл
Төсөл хэрэгжих үеийн шингэн хаягдлын эх үүсвэр нь:
“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь Бүгд Найрамдах Чех Улсын “Khaanzaa” ХХКийн өдөрт 10 м3 ахуйн бохир ус ба 50 м3 махны үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай бохир усыг цэвэршүүлэх иж бүрэн систем суулгасан.
Хамтын ажиллагаа
Төрийн байгууллага, их сургууль, экспортын төсөл болон тэргүүлэх жижиглэн худалдааны сүлжээтэй хамтран ажилладаг.













