Чанар
Олон улсын стандартад
нийцсэн чанарын систем
Бид түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд олон улсын стандартыг мөрдөж, бие даасан лаборатори, мөшгөх тогтолцоогоор чанар, аюулгүй байдлыг баталгаажуулдаг.
2
олон улсын стандарт
17025
итгэмжлэгдсэн лаборатори
95%
цус цэвэршүүлэлт
100%
багц мөшгөлт
Олон улсын стандарт
HACCP, HALAL — бие даасан гадаад аудитаар жил бүр баталгаажуулна.
Бие даасан лаборатори
MNS ISO/IEC 17025:2018-аар итгэмжлэгдсэн дотоод лабораторид багц тус бүрд шинжилгээ хийнэ.
Хүнсний аюулгүй байдал
Нядалгаанаас савлагаа хүртэлх бүх шатанд HACCP-ийн дагуу эрсдэлийн дүн шинжилгээ, хяналт.
Гарал үүслийн мөшгөлт
«Ногоон алт» малчдаас эхлэн багц бүрийн гарал үүслийг 100% бүртгэж мөшгөнө.
Гарал үүсэл нь
баталгаатай мах
1
Ногоон алт малчид
«Ногоон алт» төсөлд хамрагдсан малчдаас малыг нэмүү өртөгтэйгөөр худалдан авч, гарал үүсэл нь баталгаажсан эрүүл мал бэлтгэнэ.
2
Дотоод лаборатори, мал эмнэлгийн хяналт
MNS ISO/IEC 17025:2018-аар итгэмжлэгдсэн дотоод лабораторид багц бүрийг шинжилж, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт тавьж баталгаажуулна.
3
Бүрэн автоматжуулсан боловсруулалт
Орчин үеийн технологид тулгуурласан мал төхөөрөх, мах боловсруулах иж бүрэн шугам.
4
Хүйтэн хэлхээний логистик
Тээвэрлэлт, хадгалалтын явцад хүйтэн хэлхээ тасрахгүй байх логистикийн шийдлээр эцсийн хэрэглэгч хүртэл чанарыг хадгална.
