«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Бээжин хотноо зохион байгуулагдсан "Мах, махан бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх техникийн семинар"-т оролцлоо
Улаанбаатар хот. "Хийморь Сүхбаатар Мах Импекс" ХХК нь гадаад зах зээл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын түвшинд бататгах зорилгын хүрээнд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан "Мах, махан бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх техникийн семинар"-т албан ёсоор оролцлоо.
Тус техникийн семинар нь Монгол, Хятад хоёр улсын хоорондын мах, махан бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын түншлэлийг шинэ шатанд гаргах, мал эмнэлэг, хорио цээр болон техникийн шаардлагуудыг уялдуулан хөгжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.
Семинарын үеэр оролцогч талууд хоёр орны махны салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болон худалдаанд тулгарч буй техникийн асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцсон юм.
Манай "Хийморь Сүхбаатар Мах Импекс" ХХК-ийн хувьд өөрийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явц болон экспортын чадавхаа танилцуулж, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг өсгөх боломжуудыг бататгалаа.
Бид цаашид ч Монгол малын эрүүл мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд тогтвортой нийлүүлж, салбартаа тэргүүлэгч жишиг үйлдвэр байх зорилтынхоо хүрээнд гадаад түншлэл, техникийн хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэн ажиллах болно.


