Мэдээ рүү буцах
Гадаад харилцаа2025

«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо

«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойн арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо

“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойн баярын арга хэмжээнд урилгаар оролцлоо.

Тус арга хэмжээ нь Монгол Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, соёл, эдийн засгийн холбоог бэхжүүлэх зорилготой, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бизнесийн салбарын төлөөллийг нэг дор цуглуулсан өргөн хүрээтэй, өндөр ач холбогдол бүхий үйл ажиллагаа боллоо.

Арга хэмжээний хүрээнд “Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК-ийн төлөөлөгчид Буриадын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, харилцан туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагаа, худалдаа болон экспортын боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн тус арга хэмжээний үеэр “Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь Бүгд Найрамдах Буриад Улсын “Мясопром” компанийн төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр талууд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах технологийн туршлага солилцох, цаашид худалдаа, экспорт, импортын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэж, салбарын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавилаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын мах боловсруулах салбарын харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспортын чиглэлийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Манай байгууллага цаашид гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлан таниулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно.

Бусад мэдээ үзэх