«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК Евразийн эдийн засгийн холбооны Монголын хувийн хэвшилд зориулсан семинарт оролцлоо
“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдсан Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ)-ны Монголын хувийн хэвшилд зориулсан семинарт амжилттай оролцлоо.
Тус семинар нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд экспорт, импортын орчин, худалдааны боломж, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцох зорилготой зохион байгуулагдсан.
Семинарын хүрээнд “Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь олон улсын зах зээлд гарах боломж, худалдааны шинэ чиг хандлага, гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэл авч, цаашдын экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг судаллаа.
Мөн тус арга хэмжээний үеэр ОХУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Magnit-тай хамтран Монгол Улсын хонь, ямаа, үхэр, адууны махыг боловсруулж консерв бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн, тус сүлжээний 33,000 гаруй дэлгүүрээр дамжуулан худалдаалах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Манай байгууллага цаашид олон улсын байгууллага, гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах болно.




