«Хийморь Сүхбаатар Мах Импекс» ХХК IRAN EXPO 2024 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь Иран Улсад зохион байгуулагдсан IRAN EXPO 2024 олон улсын үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд амжилттай оролцож, олон улсын худалдааны чиг хандлага, шинэ технологи, бизнесийн хамтын ажиллагааны боломжуудтай танилцан туршлага судаллаа.
Тус үзэсгэлэнд оролцох үеэр компанийн төлөөлөгчид мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын зах зээлийн хөгжлийн чиглэл, олон улсын чанар, стандартын шаардлага, гадаадын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны туршлагаас суралцаж, салбарын шилдэг туршлагуудтай танилцсан юм.
Мөн олон улсын байгууллага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын шинэ зах зээлд нэвтрэх боломжуудын талаар санал солилцож, Иран Улсын Эдийн засгийн сайдтай мах, махан бүтээгдэхүүний худалдан авах, нийлүүлэлтийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, дэвшилтэт технологи, олон улсын туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар Монгол Улсын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах зорилгын хүрээнд идэвхтэй ажиллах болно.





