Мэдээ рүү буцах
Экспорт2025

Хийморь Сүхбаатар Мах Импекс" ХХК Исламын Бүгд Найрамдах Иран Улсад "Халал" аргаар бэлтгэсэн мах экспортлох албан ёсны зөвшөөрлөө авлаа

Хийморь Сүхбаатар Мах Импекс" ХХК Исламын Бүгд Найрамдах Иран Улсад "Халал" аргаар бэлтгэсэн мах экспортлох албан ёсны зөвшөөрлөө авлаа

Монгол улсын махны салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох "Хийморь Сүхбаатар Мах Импекс" ХХК нь гадаад зах зээл дэх экспортын газар зүйн байршлаа тэлэх, Олон улсын Халал стандартын шаардлагыг хангах стратегийн зорилтын хүрээнд томоохон амжилт гаргалаа.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Мал эмнэлгийн байгууллагын (IVO) Ерөнхий эмч, албаны төлөөлөгчид манай үйлдвэрийн үйл ажиллагаа, технологийн шугам, эрүүл ахуй болон мал эмнэлгийн хорио цээрийн нөхцөлтэй газар дээр нь танилцаж, иж бүрэн шалгалт, үнэлгээ хийлээ.

Шалгалтын дүнд манай компанийн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нь Иран улсын мал эмнэлгийн өндөр шалгуур болон Исламын шашны уламжлалт "Халал" (Halal) аргаар мах бэлтгэх стандартыг бүрэн хангасан гэж үнэлэгдэн, тус улсад мах экспортлох албан ёсны зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр бүртгэгдлээ.

Энэхүү зөвшөөрөл олгогдсоноор дараах боломжууд нээгдэж байна. Үүнд:

Халал стандартын баталгаажилт: Манай үйлдвэр технологийн процесс болон түүхий эд бэлтгэлээ олон улсын Халал стандартын дагуу мэргэжлийн түвшинд зохион байгуулж чаддагаа Иран улсын төрийн эрх бүхий байгууллагаар дахин баталгаажууллаа.

Дундад Дорнодын зах зээл: Иран улсад мах экспортлох эрхтэй болсноор цаашид Дундад Дорнод болон Булангийн орнуудын өндөр шалгууртай, багтаамж ихтэй Халал хүнсний зах зээлд нэвтрэх чухал гүүр болж байна.

Монгол малын махны үнэ цэн: Бэлчээрийн монгол малын эрүүл, чанартай махыг олон улсын стандартын дагуу үнэ цэнтэйгээр экспортолж, улс орны эдийн засаг болон малчдын орлогыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.

"Хийморь Сүхбаатар Мах Импекс" ХХК-ийн Удирдлагын баг: "Иран улсын Мал эмнэлгийн ерөнхий эмч болон шинжээчдийн баг манай үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн горим, Халал бэлтгэлийн явцыг өндөр үнэлсэнд туйлын баяртай байна. Энэхүү зөвшөөрөл нь манай хамт олны олон жилийн хөдөлмөр, чанарын удирдлагын тогтолцооны үр дүн юм. Бид Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хэрэглэгчдийг олон улсын шаардлагад нийцсэн, эрүүл, аюулгүй Халал махан бүтээгдэхүүнээр тогтвортой хангахад бэлэн болоод байна."

Манай компани цаашид ч үйлдвэрлэлийн чанар, стандартыг тасралтгүй сайжруулж, Монгол улсын махны экспортын чадавхыг дэлхийн тавцанд сурталчлан таниулахаар идэвхтэй ажиллах болно.

Зургийн цомог
Бусад мэдээ үзэх